“Чингис Орд” Япон Монголын Хамтарсан Корпораци
Монголын Эзэн Чингис Хаан 13-р зуунд Евро Ази тивийг донсолгож шинэ шинэ торгоны замыг үүсгэж, дэлхийн газрын зургийг шинээр сийлж, дэлхийн улсуудад шинэ хууль цаазыг тунхаглаж, цоо шинэ эдийн засаг, улс төрийн харилцаа холбоог үүсгэн байгуулсан түүхтэй билээ. Энэхүү хүчирхэг удирдагчийн нэрээр нэрлэгдсэн “Чингис Орд” Корпораци нь 21-р зуунд бүс нутаг, дэлхийн эдийн засагт жинтэй хувь нэмрээ оруулж, эдийн засгийн цоо шинэ харилцаа холбоо гүүрүүдийг бий болгохоор шамдан ажиллаж байна. Тус корпораци нь 2005 онд байгуулдсанаасаа хойш үйл ажиллагаагаа байнга өргөжүүлж өнөөдрийн байдлаар дотоод гадаад аялал жуулчлал, уул уурхайн зөвлөгөө өгөх, машин, техник тоног төхөөрөмжийн худалдаа,брокер диллер,андэррайтинг, үл хөдлөх хөрөнгө, газрын худалдаа гэсэн чиглэлүүдэд амжилттай ажиллаж байна. Компаний хөрөнгө оруулагч, үүсгэн байгууллагчид, компанийн ажилчид нь дээрх чиглэлүүдээр мэргэжсэн туршлагатай хүмүүс билээ. Компанийн ерөнхий захирал Х.Мөнхтулга нь 15 жилийн ажлын туршлагатай, Бизнесийн удирдлагын чиглэлээр гадаадад магистрийн зэрэг эзэмшсэн, Англи, Япон, Орос, Герман, Хятад хэлээр бизнесээ хөтлөн явуулах чадвар эзэмшсэн мэргэжлийн боловсон хүчин билээ. Компаний Гүйцэтгэх захирал Япон улсын иргэн Т.Токихито нь инжинерийн мэргэжилтэй 15 жилийн ажлын туршлагатай, Монгол болон Японы бизнесийн орчны талаар арвин туршлагатай боловсон хүчин билээ. Компаний хувь эзэмшигч Х.Эрдэнэ нь 5 жилийн ажлын туршлагатай, Англи хэлээр ажил хэргээ явуулдаг, нягтлангийн мэргэжилтэй, компанийхаа санхүүгийн албаны захиралаар ажиллаж байгаа боловсон хүчин билээ. Корпораци нь өөрийн жуучлны бааз, жуулчдын автобус болон бусад техник төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бөгөөд харилцагч үйлчлүүлэгчиддээ дээд зэргийн үйлчилгээ үзүүлж итгэлийг нь улам бэхжүүлэхийн төлөө ажилладаг хамт олонтой билээ. Та бидэнтэй Англи, Япон, Хятад, Орос,Герман, Франц хэлүүдийн аль нэгээр чөлөөтэй харилцаж болно. “Чингис Орд”- Энэ бол бидний дэлхийд танигдсан нэрийн хуудас юм.
Хүндэтгэсэн, Ерөнхий захирал, үүсгэн байгуулагч
Бэсүд Х.Мөнхтулга











