Welcome to "Genghis Horde" JVCorp

pic

Японы 8 өдрийн аялалын хөтөлбөр (Yнэ: Нэг хүний 2499ам.доллар)

1 МИАТ-ын нислэгээр Наритад бууна. Энд таныг Монгол хэлтэй хөтөч угтан авч, зочид буудал руу явна. Зочид буудалдаа байрлана.
2 Өглөөний цайгаа уугаад хөтөчийн хамт Токио хоттой танилцах аялал эхлэнэ.
Эзэн хааны ордон, Шинцюкүгийн өргөн чөлөө, Токио цамхаг /Токио хотыг ажиглах тавцан болон Лааны тосон үзэсгэлэн/, Гизагаар зугаалах.
Оройн хоол. Зочид буудалд хононо.
3 Өглөөний цайгаа уугаад хөтөчийн хамт Токио хоттой танилцах аялал үргэлжлэнэ.
Асакуса сүм, Сүмида голд жуулчны усан онгоцоор зугаална, Шинагава аквариумыг үзэж сонирхоно.
Акихабара цахилгаан барааны дэлгүүр, Одайба /жуулчны машинаар явж үзнэ/ гэх мэт.
4 Өглөөний цайны дараа хөтчийн хамт таксигаар Токио Дисней ленд руу чвна.
Токио Дисней Ленд-д өдрийн турш тоглож наадан гэр бүл, хамт олны хамт цагийг хэзээ ч мартагдахааргүйгээр зугаатай өнгөрөөнө.
5 Өглөөний цайны дараа Никко аялал жуулчлалын бүсээр аялана. Монгол хэлтэй хөтөч газарчилан явах болно.
1. Кегоний хүрхрээ, Чюүзенжико нуур болон буддын шашны нэгэн урсгал болох шинтогийн эртний сүм хийд, Никко Тошёогү хэмээх 1617 онд байгууллагдасан Японы Шинто шашны сүм зэрэг газруудтай танилцана.
2. Мөн Никко Эдо мура хэмээх Эдогийн үеийн барилга байшин, аж амьдралыг харуулсан тосгон, Никкогийн сармагчны цэцэрлэгт хүрээлнгээр аялана.
6 Өглөөний цайгаа уугаад хөтчийн хамт Камакүратай танилцах аялал эхлэнэ.
1. Камакүрагийн бурхан, Цүрүока хачимангүү, Кенчоожи Японы эртний сүмүүдтэй танилцах.
2. Ёкохама Бей Бридж гүүр, Ёкохамагийн Ландмарк цамхаг зэргээр зочилж Ёкохама хоттой танилцах.
7 Өглөөний цайгаа уугаад хөтчийн хамт бүтэн өдрийн турш бэлэг дурсгалын дэлгүүрээр худалдаа хийнэ.
Мөн Мейжи жингүү сүм, Шибүяа, Харажюкү Ориентал орчин үеийн залуучуудын хэрэглэлийн захаар худалдаа хийнэ.
Аялалын үнийн саналд орсон зүйлс:
-Япон улсад очсoны дараа гарах тээврийн зардал.
-Зочид буудал /Standart Twin өрөө буюу нэг өрөөнд 2 хүн байрлана, өрөөнд ганцаар байрлах тохиолдолд нэмэлт төлбөр шаардагдана/
-Япон дахь хоолны зардал /Япон үндэстний Тэнпүра, Шарсан мах, Сүкияки, шабүшабү, нигирисүши зэрэг хоол идэхийг хүсвэл 1 хүний 30-50 доллар нэмэгдэнэ. Мөн хоолны төлбөрт алкоголны төрлийн ундаа багтаагүй болно/
-Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээний төлбөр
-Монгол Япон хэлтэй хөтөчийн зардал

Жич: Солонгосын 7 өдрийн аялалын хөтөлбөрийн Yнэ: 1500 ам.доллар
"Чингис Аялал" Япон-Монголын Хамтарсан Компани. Утас: 88116708.

И-мэйл: mike_kbesud@yahoo.com

УБ - Бээжин - Хайнан-н аялалын хөтөлбөрийг эндээс vзнэ vv